Бизнес эрхлэхэд заавал их мөнгөтэй байх шаардлагагүй

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Co-founder & CEO, Educated Enterprise LLC
2016 / 06 / 21     631

Дэлхийн томоохон санхүүгийн нэгдлүүдийн нэг Credit Suisse-ийн захирал Urs Rohner санхүүгийн салбарт fintechs (товчоор, financial technology start-ups) хэрхэн хувьсал хийж байгаа, мөн эдгээр fintechs-тэй уламжлалт банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах нь хэн хэндээ хожоотой байх талаар бичсэн нийтлэлээс технологийн эрчимтэй хөгжлийн үр нөлөөгөөр бизнес эхлэх/эрхлэхтэй холбоотой түгээмэл ойлголтууд мөн хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг харж болохоор байна. Rohner-ын дэвшүүлсэн санаануудад хийсэн өөрийн дүгнэлтийг нэгтгэвэл:


- Бизнес эхлэх/эрхлэхэд өөрийн хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа хүмүүс заавал банк санхүүгийн байгууллагаас зээл авч, өр тавих шаардлагагүй болж байна. Үүний тод жишээ нь https://www.kickstarter.com/ бөгөөд энд эхлэх гэж байгаа юмуу өргөжүүлэх гэж байгаа бизнесийн санаагаа видео хэлбэрээр танилцуулж ирээдүйн хэрэглэгчдээсээ урьдчилан төлбөрийг нь авч, хөрөнгө босгон (crowd-funding/financing) санаагаа бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангагддаг.


- Мөн бизнесээ эхлэх юмуу өргөжүүлэх зорилгоор заавал банкнаас хүүтэй зээл авах бус бие даасан хөрөнгө оруулагчдыг өөрийн бизнестээ хувь эзэмшүүлэх зэрэг харилцан тохиролцсон уян хатан нөхцөлтэйгээр хөрөнгө босгох боломж улам өргөжиж байна. Эдгээр хөрөнгө оруулагчид өөрийн сүлжээгээ ашиглан зөвхөн санхүүгийн биш, үйл ажиллагаа, маркетинг гэх мэт чиглэлүүдээр хөрөнгө оруулсан бизнесүүддээ тусалж дэмждэг ба тэд банк санхүүгийн байгууллагууд шиг барьцаа нэхдэггүй. Иймд тэднийг venture capitalists, angel investors зэргээр нэрлэдэг. Fintechs эдгээр хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд суурилсан мэдээллийн бааз хүртэл гаргадаг болсон.


- Уламжлалт банк санхүүгийн байгуулагууд хэдэн 100-н жилийн турш оршин тогтнож байгаа учир тэднийг зохицуулдаг хууль, эрх зүйн орчин төлөвшсөн. Харин fintechs, бие даасан хөрөнгө оруулагчид гэдэг ойлголтууд харьцангуй шинэ учир тэднийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин үүсээгүй буюу АНУ зэрэг улсад дөнгөж үр хөврөлийн үедээ явж байгаа.


Эх сурвалж: "Why partnerships are appealing", McKinsey & Company.


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image