Бидний тухай

Educated Initiatives


Бидний зорилго: Боловсролтой, зөв зорилготой, нийгмийг тогтвортой, эерэг хөгжилд хөтлөгч давхаргыг нэмэгдүүлэх

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна.

1. Нийгмийг зөв хөгжилд сэдэлжүүлэн, чиглүүлсэн нийтлэл, бичвэрүүдийг цахим хуудсуудаараа дамжуулан үнэгүй тараана.
2. Хувь хүний болон бизнесийн хөгжлийн чиглэлээр богино, дунд хугацааны сургалтууд зохион байгуулна.
3. Жижиг, дунд бизнесүүдийг дэмжин, хөнгөлөлттэй нөхцлөөр бизнесийн зөвлөгөө өгнө.
4. Ижил төстэй зорилготой төрийн бус байгууллагуудтай хамтран, тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллах зэрэг болно.


2016 он: Хувь хүний болон бизнесийн хөгжлийн чиглэлээр дэлхийн түвшний мэдлэг, мэдээллийг Монгол залууст эх хэлээр нь үнэ төлбөргүй хүргэх зорилготойгоор Educated.mn цахим портал ажиллаж эхэлсэн.


2017 он: Боловсролтой, зөв зорилготой, нийгмийг эерэг хөгжилд хөтлөх давхаргыг тэлэх зорилго бүхий Educated Initiatives NGO / Боловсролын Санаачилгууд ТББ болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Удирдлагын баг

Д. САЙНБАЯР
Боловсролын Санаачилгууд ТББ-ын
үүсгэн байгуулагч,
УЗ-ийн дарга
О. ЭНХЗУЛ
Боловсролын Санаачилгууд ТББ-ын
үүсгэн байгуулагч,
Гүйцэтгэх захирал
Ж. ЭНХЖИН
Боловсролын Санаачилгууд ТББ-ын үүсгэн байгуулагч,
УЗ-ийн гишүүн